Alibaba далайн чанадад худалдаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Alibaba далайн чанадад худалдаа хийнэ

Бизнес эрхлэгчдэд зориулсан Хятадын хамгийн том онлайн худалдааны сайтыг эрхлэгч Alibaba.com компани далайн чанадад үйл ажиллагааныхаа хүрээг тэлэхийн тулд худалдан авагчдыг харьцангуй бага тээврийн зардлаар далайн чанадын улсуудаас бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжийг санал болгожээ.

Хятадын зүүн хэсгийн Хангжоу мужид байрлах уг компани тээврийн зардлын 30 хувийг хэмнэх боломжтой, хямдралтай худалдан авалтын хөтөлбөрөө хоёрдугаар сарын 18-аас эхлүүлэхээр товлосон байна. Alibaba компани Шанхайн GELS компанитай хамтран ажиллаж, ханган нийлүүлэлтийн үйлчилгээ үзүүлдэг компаниудаар дамжуулан уг бизнесээ явуулах бөгөөд 2010 оны дөрөвдүгээр сард далайн чанадын хэрэглэгчдэд зориулсан интернэт худалдааны AliExpress вэбсайтыг нээн ажиллуулж эхэлжээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж