Гудамжны хүүхдийн тоо 30 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Гудамжны хүүхдийн тоо 30 хувиар буурчээ

Эцэг эхийн хараа хяналтнаас гадуур тэнүүчлэн амьдарч буй хүүхдүүдийг хөгжмийн урлагаар дамжуулан нийгэмшүүлэх “Хөгжим-хүүхдийн хөгжилд” төслийг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн. Төсөлд нийслэлийн Цагдаагийн газрын харъяа Хүүхдийн хаяг тогтоох, халамжийн төвд бүртгэлтэй 3-14 жил гадуур тэнэсэн 45 хүүхдийг хамруулжээ. Тэднийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч хөгжих, нийгмийн амьдралд оролцох бүхий л орчин нөхцөлийг бүрдүүлэхээр ажилласны дүнд Улаанбаатар хотын гудамжинд байнга тэнүүчлэн амьдардаг хүүхдийн тоог 30 хувиар бууруулж чадсан гэж Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас мэдээлж байна. Төсөлд хамрагдсан зарим хүүхдүүдийн эцэг эхийг ажилтай болгож, хүүхдийг гэр бүлтэйгээ амьдрах бололцоо нөхцөлийг хангажээ. 

Цаашид хүнд нөхцөлд байгаа хүүхдийг дан ганц цагдаагийн байгууллагын хүчээр саатуулах бус, тэдэнд нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, урлагаар дамжуулан нийгэмшүүлж, 2011 оноос эхлэн Хараа хяналтгүй хүүхдийг хамгаалж, нийгэмшүүлэх төвийг байгуулахаар болсон байна. Ингэснээр эцэг эхийн хараа хяналтаас гадуур ”гудамжны” гэх тодотголтой хүүхэдгүй болох үндэс тавигдах ажээ.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж