“Чацаргана” хөтөлбөрийнхөн хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

“Чацаргана” хөтөлбөрийнхөн хуралдаж байна

“Чацаргана” үндэсний хөтөлбөрийн удирдах зөвлөл яг одоо Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаман дээр хуралдаж байгаа ажээ. Өнгөрсөн онд уг хөтөлбөрийн хүрээнд 1097.1 га талбай бүхий жимст цэцэрлэгийг шинээр байгуулж, 200 га талбайд тариалалт хийжээ. 246 мянган ширхэг чацарганы суулгацыг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авч, төсөл сонгон шалгаруулах замаар 21 аймгийн 112 иргэн, аж ахуйн нэгжид төвөн жилийн хугацаатай зээлээр олгон, чацаргана тариалагчдыг дэмжсэн байна. Чацаргана хөтөлбөрийн хүрээнд хийсэн бас нэгэн томоохон ажил бол  500 сая төгрөгийн зээлийн хөрөнгө оруулалтын дэмжлэгээр Увс аймагт жилд 300 тн чацаргана боловсруулах үйлдвэрийг байгуулаад байгаа юм. Энэ оны эхний байдлаар  22 аймгийн 545 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нийт 2654 га талбайд чацаргана тариалж буй ажээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж