Тээвэр зуучлагчдын холбооны ерөнхийлөгчийг томиллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Тээвэр зуучлагчдын холбооны ерөнхийлөгчийг томиллоо

Монголын үндэсний тээвэр зуучлагчдын холбооны бүх гишүүдийн хурал өнгөрсөн баасан гаригт болсон. Энэ үеэр тээвэр зуучлагчид 2011 онд хийх ажлынхаа үндсэн чиглэлийг хэлэлцэн баталжээ. Түүнчлэн тус хурлаар холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж, Монголын үндэсний тээвэр зуучлагчдын холбооны ерөнхийлөгчөөр гавьяат тээвэрчин, хөдөлмөрийн баатар, УИХ-ын Р.Рашийг томилжээ. Харин Р.Раш гишүүнд халаагаа өгсөн гавьяат тээвэрчин Р.Сандалханыг хүндэт ерөнхийлөгчөөрөө өргөсжилсөн байна. Дашрамд дурдахад, тус холбоо нь 1998 онд байгуулагдсан бөгөөд удирдах зөвлөлийг даргаар нь Монгол Улсын гавьяат эдийн засагч Н.Зоригт ажилладаг аж.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж