Хөгжимчин робот оркесторын бүрэлдэхүүнд тоглолт хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Хөгжимчин робот оркесторын бүрэлдэхүүнд тоглолт хийлээ

Жоржия хотын Технологийн Дээд Сургууль суралцах чадвартай робот бүтээсэн тухай Ассосиэйтэд Пресс мэдээлэв. Энэ робот оркестрын бүрэлдэхүүнд дуу авианы ердийн команд ашиглан тоглолт хийсэн байна.

Хөгжмийн технологи судлах төвийн захирал Жил Вайнберг “Би хүмүүсийг роботоор солихыг хүсээгүй. Зүгээр л хүн болон машины хоорондын харилцан үйлчлэлийг судлахыг зорьсон юм” хэмээн ярьжээ.

Шаймон нэртэй энэ робот бусад хөгжимчдийн тоглолтыг схемийн тусламжтай хөгжмийн аяар хариулсан байна. Шаймон мөн хөгжим сонсч харцаараа хүмүүстэй харилцах чадвартай юм. Хөгжмийн хамтлагийн гишүүдийн хамтаар тэрээр хөгжмийн фестивал болон тоглолтоор аялан тоглох гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж