
Адармаатай бөгөөд адал явдлаар дүүрэн, онц сонирхолтой “Монгол, тангад нутгаар” номыг орчуулагч Ж.Нэргүй орчуулжээ. Чингис хаан, Майдар бурхан, Жанжаа хутагт, их Цагаан хэрмийн домог хуучтай учирч, шавхагдашгүй тэвчээртэй монгол тэмээний талаарх нулимс унагам хүүрнэл, Бээжинг хөл дороо эгээтэй л сөхрүүлээгүй дунхаануудын бослого, VIII Богдыг залан авчрах үед ямар хүндрэлүүд тохиолдож байсан болон духан дээрээ ганц эвэртэй оронго гөрөөс гэж юу болох, цулхир, далийн ягаан хийгээд гишүүнэ гэдэг гайхамшигтай ургамлууд, эрхэмсэг монголчууд, ичих нүүргүй хятадууд, итгэлгүй тангад, далдаа үндэстнүүдийн тухай энэхүү номд онц сонирхолтой өгүүлжээ. Дэлхийд алдартай энэ номын талаар орчуулагч нь “Бараг л Оссендовскийн “Хүн, араатан, бурхад”, Рерихийн “Азийн зүрх”- тэй зиндаа ижил эд дээ” гэжээ.