Байгаль орчны сайд тайлангаа тавина

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Байгаль орчны сайд тайлангаа тавина

Яам, тамгын газрууд өнгөрсөн оныхоо ажлын тайланг гаргаж эхэлжээ. Маргааш 12.00 цагт БОАЖЯ-наас  хэвлэлийн бага хурал хийхээр тов зарлажээ. Хэвлэлийн хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, дэд сайд Ч.Жаргалсайхан, харъяа  агентлагуудын дарга, яамны газар, хэлтсийн дарга нар оролцож, 2010 оны салбарын хэмжээний ажлын гол үр дүнгээсээ танилцуулах юм. Тэд сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулт өгөхөө мөн амлаж байна.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж