“Атлетико Мадрид” ес дэх ялалтаа байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

“Атлетико Мадрид” ес дэх ялалтаа байгууллаа

Испанийн Ла
лигийн 19-р тойргийн с
үүлийн тоглолт өнгөрсөн шөнө “Атлетико Мадрид”, “Мальорка” багуудын хооронд
боллоо. Мадридын Висенте Калдерон цэнгэлдэхэд аль нь зургадугаарт байрт
бичигдэх вэ гэсэн нэрийн дор хоёр баг тоглосон. Ижилхэн оноотой байсан учир
тоглолт маш шир
үүн эхэлж, талбайн эзэд
эхний хагасын 13 дахь минутад эхний гоолыг оруулсан байна. Хосе Антонио Рейесын
булангаас дамжуулсан б
өмбөгийг Хуан Валера мөргөж, тооны харьцааг 1:0
болгожээ. Дараагийн гоол нь м
өн л “Атлетико”-гийх
байлаа. С
өрөг довтолгоонд орсон Меридагийн
дамжуулалтаар Диего Форлан гоолдож, тооны харьцааг 2:0 болгосон байна. Тэрбээр
Мальоркагийн хаалгач Дуду Аватийн хаалганд улирлын долоо дахь гоолоо оруулсан
юм. Ингэснээр эхний хагасыг талбайн эзэд ил
үүрхсэн бол хоёрдугаар хагас эхлээд 20 гаруй минут өнгөрч байхад зочин багт тоог ойртуулах боломж олдсон юм. Учир
нь “Атлетико”-гийн ахлагч Антонио Лопес “Мальорк”-агийн хагас Эмилио Нсуег 16
метрийн торгуулийн талбайд унагааж, улмаар улаан карт авснаар талбайн эзэд х
үн дутуу болсон байна. Ингээд 11 метрийн цохилтыг Пиерре
Вебо г
үйцэтгэсэн ч, түүний цохилтыг хаалгач Дэвид де Хеа амжилттай хамгаалж
чадсан байна. “Мальорка”-гийн хагас хамгаалагч Жонатан де Кузман Хуанфранийг торгуулын
талбайдаа санаатай унагаасан байна. Энэ
үйлдлийнхээ төлөө тэрбээр улаан хуудас авснаар хоёр баг
адилхан 10 х
үнтэй болжээ. Ингээд шүүгчийн мэдлийн цагт буюу 94 дахь минутад Диего Коштагийн дамжуулалтаар
Хосе Антонио Рейес тоглолтын эцсийн цэгийг тавьснаар “Атлетико Мадрид” 3:0-ээр “Мальорка”-г
буулган авлаа. Ингэснээр тэд 30 оноотой зургадугаар байрт бичигдэх болсон
байна. Харин “Мальорка” 27 оноотой есд
үгээр байрт хэвээр үлдлээ.    

Ла лигийн явц:

М

 Клуб

Тоглолт

Хожил

Тэнцээ

Хожигдол

Гоол

Оноо

1

 БАРСЕЛОНА

19

17

1

1

61-11

52

2

 РЕАЛ МАДРИД

19

15

3

1

47-17

48

3

 ВИЛЬЯРРЕАЛ

19

12

3

4

38-20

39

4

 ВАЛЕНСИЯ

19

11

4

4

29-20

37

5

 ЭСПАНЬОЛ

19

11

1

7

25-25

34

6

 АТЛЕТИКО

19

9

3

7

31-23

30

7

 АТЛЕТИК

19

9

2

8

29-31

29

8

 ХЕТАФЕ

19

8

3

8

28-29

27

9

 МАЛЬОРКА

19

8

3

8

23-24

27

10

 СЕВИЛЬЯ

19

8

2

9

26-31

26

11

 РЕАЛ СОСЬЕДАД

19

8

1

10

29-31

25

12

 ЭРКУЛЕС

19

6

4

9

22-28

22

13

 ДЕПОРТИВО

19

5

6

8

15-26

21

14

 РАСИНГ

19

5

5

9

15-26

20

15

 ОСАСУНА

19

4

6

9

17-25

18

16

 МАЛАГА

19

5

2

12

24-41

17

17

 СПОРТИНГ

19

3

7

9

17-27

16

18

 САРАГОСА

19

3

7

9

17-32

16

19

 ЛЕВАНТЕ

19

4

3

12

19-30

15

20

 АЛЬМЕРИЯ

19

2

8

9

17-32

14

 

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж