
Элмер энэ материалд хэдэн хүний мэдээлэл байгаа, тэд хэн болох гэдэг талаар хэлээгүй ч нийт 2000 орчим үйлчлүүлэгчийн материал байгаа гэсэн таамаглал байна.
“Банкер хүний хувьд ямар нэг зүйл болохгүй байгааг мэдэж байгаа тохиолдолд үүний эсрэг тэмцэх эрхтэй гэж бодож байна. Миний мэддэг зүйлс, банкны систем нийгэмд ямар хохирол учруулж байгаа гэдгийг хүмүүс мэдэх ёстой” гэж Элмер даваа гаригт хэлжээ. Түүнийг банкны нууцлалын талаарх журам зөрчсөн гэх хэрэг үүсгэн, Швейцарь улс лхагва гаригт шүүх хурал хийх юм байна.
Э.Очирт