АТГ Дэлхийн банктай хамтарна

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

АТГ Дэлхийн банктай хамтарна

Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Ч.Сангарагчаа Дэлхийн банкны шударга байдлын асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч, ноён Леонард Маккарти нар ажлын албаны хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Дэлхийн банкны шударга байдлын асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчийн ажлын алба нь тус банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шалгах, хариуцлага тооцох чиг үүргийг хэрэгжүүлдэг байна. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар манай улсад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд Дэлхийн банктай авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр илүү нягт, хурдан шуурхай мэдээлэл солилцож ажиллах таатай нөхцөл бүрдэж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Ж.Гэгээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж