Хакухог зогсоосон Кисэносато дуунд мөнхөрчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Хакухог зогсоосон Кисэносато дуунд мөнхөрчээ

“Футабаяма аваргын амжилтыг эвдэхийг зорьсон Хакухогийн дараалсан ялалтыг 63 дээр зогсоосон Кисэносато” гэсэн үгтэй дуу тун удахгүй арлын улсад эгшиглэх нь. Мэргэжлийн сумогийн 2010 оны сүүлчийн тэмцээн кюүшю башёгийн хоёр дахь өдөр ёкозуна Хакухог өвдөг шороодуулсан Кисэносатод зориулж нутгийнхан нь дуу зохиожээ. Сумогийн түүхэнд хамгийн олон дараалан ялсан амжилтыг эзэмшдэг Футабаямагийн рекордыг эвдэхэд ойрхон очоод байсан Хакухог нутгийнх нь хүү ийн давсан кюүшюү башёгийн дараа Үшикү хотынхон түүний түүхэн ялалтад нь зориулж дуу зохиох аяныг эхлүүлсэн байна.

Нүмакава Ацүши гэх хүн шүлгийг нь тэрлэж, Нанжо Торү гэдэг хөгжимчин аяыг нь зохиосон уг дууны нэр “Аа, Кисэносато” аж. Кисэносатог дэмжигчдийн нийгэмлэгээс энэ дууг олны хүртээл болгох дуучны сонгон шалгаруулалтыг ирэх зургадугаар сард зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: www.mongolnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж