20 дахь жилийн анхны арилжааны хонхыг цохилоо

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

20 дахь жилийн анхны арилжааны хонхыг цохилоо

Хөрөнгийн биржийн 20 дахь жилийн эхний арилжааны хонхыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл цохилоо. Өнөөдөр Монголын хөрөнгийн биржийн 20 жилийн ой тохиж байгаа юм. Энэхүү баярын үйл ажиллагааг тохиолдуулан спикер өнөөдрийн үнэт цаасны арилжааны нээлтэд оролцон цан цохиж, энэ зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй зохицуулагч, мэргэжлийн байгууллагууд болон үнэт цаас гаргагч байгууллагуудын нийт ажилтан, мэргэжилтнүүдэд баяр хүргэж үг хэлсэн байна.

Баярын үйл ажиллагаа 15.00 цагт ДБЭТ-д баярын хурал, урлагийн арга хэмжээгээр үргэлжилж оройн 18.00 цагт “Говь” ХК-ийн “Мираж” ресторанд баярын хүлээн авалт болох юм байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж