Байр барих ажлын хэсэг байгуулагдав

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Байр барих ажлын хэсэг байгуулагдав

Засгийн газар, Хотын засаг дарга болон олон улсын байгууллагууд хамтран тодорхой зорилтот хөтөлбөр боловсруулахаар ажиллаж эхэллээ. Өнгөрөгч арванхоёрдугаар сард Засгийн газар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны түвшинд хурал зохион байгуулж гэр бүл болоод хөдөлмөр эрхлэлтийн бодлогоо хэлэлцсэн. Уг хурлаар олон асуудлыг хэлэлцсэний дотор хот хөдөөгийн шилжилт хөдөлгөөн, хот суурин газрыг тойрсон асуудлуудыг хөндөж ярьсан байна.  Тиймээс  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Зам тээвэр барилга хот байгуулалтын яамтай  хамтран өнгөрсөн долоо хоногт өрхийн орон байр болоод орлого багатай иргэд, залуу гэр бүлд зориулсан өртөг багатай орон сууц барихаар төсөл боловсруулан хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулжээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж