Улсын дээд шүүхэд ханджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Улсын дээд шүүхэд ханджээ

“Улс үндэстнээ аваръя” бүлгэмийн гишүүдийн төлөөлөл   Г.Дашдэмбэрэл,  Н.Баасандорж нар  МАН, АН үйл ажиллагааг хориглож, тараах хууль зүйн үндэслэлтэй хэмээн үзэж, дахин Улсын Дээд шүүхэд хандан  өнөөдөр нэхэмжлэл гаргасан байна. Уг бүлгэмээс 2010 оны наймдугаар сарын 17-нд Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дугаар заалтыг үндэслэн  Улсын Дээд шүүхэд хандан “Монгол Улсын бүрэн эрхэт байдал, тусгаар тогтнолыг бусинуулах, үндэсний эв нэгдлийг  задлан бутаргах, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах үйл ажиллагааг явуулж ирсэн МАН , АН-ын үйл ажиллагааг хориглож тараах нэхэмжлэл гаргаж байсан аж. Харин Улсын Дээд шүүхээс тэдэнд  “ Төрийн эрх барих дээд болон орон нутгийн төлөөллийн байгууллагын сонгуульд оролцохдоо намууд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан, иргэдийн  сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн, төрийн эрх барих үйл ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй талаар Үндсэн хуулийн цэц, шүүх болон эрх бүхий бусад байгууллага шийдвэр гаргаагүй тохиолдолд хэсэг бүлэг хүмүүсийн үзэл бодлоор дүгнэж эдгээр намд эвлэлдэн нэгдсэн олон мянган иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах хууль зүйн үндэслэлгүй болно” гэсэн хариу өгч байжээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж