Гэрэл зургийн уралдаан зарлажээ

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Гэрэл зургийн уралдаан зарлажээ

Энэ онд Зэвсэгт хүчний 90 жилийн ой тохиож буйтай холбоотойгоор Батлан хамгаалах яамнаас олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ойн баярыг угтаж “Зэвсэгт хүчин-90 жил” сэдэвт мэргэжлийн гэрэл зурагчид болон сонирхогчдын дунд гэрэл зургийн уралдааныг энэ сарын 10-наас ирэх сарын 10-ны хугацаанд зарлаад байгаа аж. Гэрэл зургийн агуулга, дүрслэл нь анхаарал татахуйц, өгүүлэмжтэй, шинэлэг санаа агуулга, Зэвсэгт хүчний өнөөгийн болон өнгөрсөн 10-20 жилийн өмнөх үетэй харьцуулалт хийж болохуйц гэх мэт шаардлага тавьж байгаа гэнэ. Шалгарсан бүтээлүүдийг 50-300 мянган төгрөгөөр шагнаж урамшуулахаас гадна ойн баярын гэрэл зургийн үзэсгэлэнд байрлуулах аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж