”Гал үндэстэн” холбооныхон Прокурорт ханджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

”Гал үндэстэн” холбооныхон Прокурорт ханджээ

“Гал үндэстэн” холбооны гишүүн Г.Дашдэмбэрэл,  О.Лхагвадорж, Н.Баасанхүү нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд “Оюутолгой” төслийн Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ нь Монгол Улсын төр, хуулийг басамжлан, доромжилж, Монгол Улсын эрх ашгийг хэт хохироосон хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд, С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нарыг болон МАН, АН-ын дарга нарыг эх орноосоо урвасан хэмээн үзэж, Монгол Улсын ерөнхий прокурор болон  Эрүүгийн цагдаагийн газарт шалгуулахаар  хандсан тухайгаа хэвлэл, мэдээллийнхэнд мэдэгдлээ. Ингэж хуулийн байгууллагад тэднийг шалгуулах болсон  үндэслэлээ “Гал үндэстэн” холбооныхон  “Монголын ард түмний өмч баялийг хууран мэхлэх, луйвардах санаа агуулсан, гадаадын  компаниудын ашиг сонирхолд нийцсэн гэрээ хийсэнтэй холбоотой” хэмээн тайлбарлаж байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж