Үйлчилгээний хураамжид өөрчлөлт оруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Үйлчилгээний хураамжид өөрчлөлт оруулжээ

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 25-нд УИХ-аас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг шинэчлэн баталсан юм. Энэхүү хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж буй. Тиймээс  ашигт малтмал  эрж хайх, ашиглахтай холбогдсон үйл ажиллагааны үйлчилгээний хураамжинд өөрчлөлт орсон болохыг Ашигт малтмалын газраас анхааруулж байна.  Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд шинэчлэн баталсан Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн дагуу төлбөрөө төлөх ажээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж