Нийслэлчүүдийн 60-70 хувийг орон сууцжуулна

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Нийслэлчүүдийн 60-70 хувийг орон сууцжуулна

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд 2010 он гэхэд нийслэлийн нийт өрхийн 60-70 хувийг инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд оруулахаар төлөвлөжээ. Харин эдүгээ Улаанбаатарын нийт өрхийн 62 хувь нь гэр хороололд, 38 хувь нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцны хороололд амьдардаг байна. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх ажил энэ онд дуусч, ирэх онд УИХ-аар батлуулах ажээ. Энэхүү төлөвлөгөөнд нийслэлийг зорих шилжилт хөдөлгөөн, түр болон бүртгэлгүй оршин суугчид болон зэргэлдээ сум, аймгийн нийгэм эдийн засгийн байдалд хот оролцож буйг огт тусгаагүйд мэргэжилтнүүд шүүмжлэлтэй ханддаг юм.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж