Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

“Үндэстний тойм” сэтгүүлийн №3 (51) дугаарт Баабарын “Ленин амьд байна” өгүүлэл нийтлэгджээ. Ард түмнийг зэвсэглэж, засгийн эрхийг аваад хөлийг нь хөсөр, гарыг нь газар амар сайханд нь жаргаана гэх хувьсгалч олширсон энэ цагт хүн бүр уншууштай нийтлэл. Эрх чөлөө, Тэгш эрх, Шударга ёсыг буу шийдэм, хүний амиар тогтоох гэсэн туршлага хүний түүхэнд олон гарсан боловч одоо хэр амжилт олоогүйгээр барахгүй ард түмний дэмжлэг хүлээгээгүй байна. Ямартаа л Оросын төрийг цус асгаруулан эргүүлсэн Ленин тэргүүтэй хувьсгалчид “Чамайг жаргуулах гэж байна, хүсэхгүй бол ингээд үх” хэмээн 15 сая хүнийг нөгөө ертөнц рүү үдсэн юм. Баабарын дээрх өгүүлэлд тулгуурлан манай иргэний хөдөлгөөнийхний ярьдаг болсон төрийг хүчээр эргүүлэх, иргэний дайн эхлүүлэх санаан дээр хэлэлцүүлэг зарлаж байна.

Зохиогчийн эрх:
 "Үндэстний тойм" сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж