Хоёр хүний аминд хүрсэн жолоочийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Хоёр хүний аминд хүрсэн жолоочийг баривчилжээ

Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутагт хоёр хүн автомашинд дайруулан амиа алдсан хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд гарчээ. Тус аймгийн Цагдаагийн газрынхан Ажлын хэсэг гаргаж  хоёр хоногийн дараа хүний аминд хүрсэн жолоочийг илрүүлсэн байна.  Уг  ослыг шинэ жил тэмдэглээд согтуугаар автомашин  жолоодож явсан М гэгч эрэгтэй гаргасан болох нь тогтоогджээ. Хэргийн газар цагдаагийнхныг очиход  дайруулсан хоёр хүний эмэгтэй нь газар дээрээ нас барж,  эрэгтэй нь цагдаагийнханд мэдээлэл өгөх чадваргүй болсон байж. Эрэгтэй эмнэлэгт хүргэгдэн ирсэн ч  хоёр хөл нь хугарч хүнд гэмтэл авсан тул нас барсан байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж