“Ювентус” Луис Фабианог сонирхож байна

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

“Ювентус” Луис Фабианог сонирхож байна

Италийн Сери А лигийн домогт клуб “Ювентус” өнгөрсөн зунаас эхлээд дэлхийн хэмжээний супер одыг хайсаар өдийг хүрсэн билээ. Жагсаалтын дотор олон довтлогчид байснаас тус багт ирэх хамгийн өндөр магадлалтай нь “Севилья” клубын Бразил довтлогч Луис Фабиано, “Арсенал”-ын Андрей Аршавин, Германы “Шальке 04”-д очсон Клаас Ян Хюнтелаар нар байсан юм. Мэдээж энэ гурваас өөр олон довтлогч Италид ирэх боломжтой байсан ч “Ювентус”-ын өөрсдийнх нь сонирхол Бразилийн шигшээн довтлогч Луис Фабиано байх болж байна.

Өдгөө 30 настай довтлогчийн хувьд Италийг сонгох нэг шалтгаан гэвэл одоо түүний үзүүлж байгаа тааруухан тоглолт. Ердөө 13 тоглолтод оролцож, таван гоол оруулаад байгаа бөгөөд түүний клуб Ла лигт найман хожил байгуулж, хүснэгтийн 10 дугаар байрт яваа юм. Сүүлийн 10 жилийн судалгаанаас дэлхийн хэмжээний шилдэг довтлогчид форм тааруу болоод нас нь ахиж, хөдөлгөөн нь удаашраад ирэхэрээ Италид ирсэн байдаг байна.

Юутай ч “Юве”-гийн зүгээс Фабианог дээд тал нь 10 сая еврогоор үнэлж байгаа юм. 2013 он хүртэл Испанийн клубтай гэрээ хийсэн байгаа тэрбээр “Миний гэр бол Севилья” гэж нэгэн цагт хэлж байсан удаатай ажээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж