“Fusion League”-т “Багануур” түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

“Fusion League”-т “Багануур” түрүүллээ

Монголын Хоккейн холбооны “Fusion League” ийн 2-р тойргийн тоглолт “Хангарьдын цом” нэртэйгээр 2011 оны 01 сарын 10-16 ны өдрүүдэд Орхон аймагт зохиогдлоо. Тус тэмцээнд долоон баг тойргийн журмаар өрсөлдөхөд Э.Батбаяр дасгалжуулагчтай, О.Буянбаатар ахлагчтай “Багануур” байг бүх өрсөлдөгчөө хожин түрүүлсэн юм. Удаах байруудыг дөрөв хожиж, нэг тэнцэн, нэг хожигдсон, М.Отгонбаяр дасгалжуулагчтай, Н.Мишигсүрэн ахдагчтай “Хангарьд”, гурав хожиж, хоёр тэнцэн, нэг хожигдсон Х.Энхтайван дасгалжуулагчтай С.Ганбилэг ахлагчтай “Шарын гол” багууд эзэлсэн байна.

Тэмцээний шилдэг хаалгачаар “Хангарьд”-ын Б.Од-эрдэнэ, хамгаалагчаар “Шарын гол”-ын З.Батгэрэл, довтлогчоор 17 шайб оруулсан “Багануур”-ын Э.Чулуунзориг, тэгш тоглогчоор Н.Мишигсүрэн, шүүгчээр Б.Одбаяр тус тус шалгарчээ. “Fusion League” -ийн 3-р тойрог 2011 оны 02 сарын 17-21 ны хооронд Багануурт болох ба энэ үеэр мөсний мастерууд маань Азийн өвлийн VII наадамд ур чадвараа сорих юм. Тэд тэмцэний бэлтгэлээ өдгөө Эрдэнэт хотод базааж байгаа бөгөөд энэ сарын 26 нд Казахстан улсыг зорьж, энэ сарын 29 нд Кыргызстантай, 31 нд Кувейттэй, 02 сарын 01 нд  Арабын нэгдсэн Эмират улстай тоглох ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж