“Монгол гоёл” сарын аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

“Монгол гоёл” сарын аян эхэллээ

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас  энэ сараас ирэх сарын нэгэн хүртэл “Монгол гоёл” ёс заншил, соёл уламжлал, үндэсний хувцас сурталчлах сарын аян зохион байгуулж байна.  Уг аянд тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, сургууль, цэцэрлэг, их дээд сургуулиуд бүгд хамрагдах юм байна. Аяны хүрээнд соёлын өвийн үзэсгэлэн, мөн хамгийн сайхан үндэсний хувцас, ноёлтой эрэгтэй,  эмэгтэй, хүүхэд, хос зэргийгтус бүрээр шалгаруулна. Шалгарсан хүмүүсийг дүүргийн Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулах юм байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж