Автын ослоор нэг хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Автын ослоор нэг хүн нас баржээ

Хан-Уул дүүргийн Чингэсийн өргөн чөлөө буюу АПУ ХХК-ны арын замд өчигдөр 20 цагийн үед  Hyundai vernа маркийн 81-03 УБГ маркийн авто машинаар 48 настай иргэн Б-г дайрч амь насыг нь хохироосон  байна. Уг хэргийг үйлдсэн жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан бөгөөд одоогоор ослын шалтгааныг Замын цагдаагийн газрын эрүүгийн хэрэг бүртгэлийн мөрдөн байцаах газар шалгаж байна. Тиймээс ЗЦГ-аас жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын бүсээ зүүж, хурд хэтрүүлэхгүй байх,  иргэд замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж