Шинэ зүйлийн тахиа гарган авчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Шинэ зүйлийн тахиа гарган авчээ

Гахай, тахиа гэх мэтийн амьтнаар “овоглосон” элдэв халдварт өвчин сүүлийн хэдэн жил дэлхий нийтийг цочроогоод байгаа. Тэгвэл олон улсын эрдэм тэд тахианы генийн бүтцэд өөрчлөлт оруулан шинэ зүйлийн тахиа гарган авчээ. Тэрхүү тахианы ДНХ-д суулгасан эс аливаа халдварт өвчний вирусийн амьдрах нөхцөлийг устгана. Ингэснээр бусдадаа халдвар тараахгүй гэнэ. “Science” сэтгүүлд бичсэнээр шинжлэх ухааны энэхүү ололтын ачаар вакцинд зарцуулдаг олон тэрбум хөрөнгө мөнгө хэмнэгдэхээс гадна ийм аргаар гахай зэрэг гэрийн тэжээвэр амьтныг гарган авах боломж нээг дэж байгаа аж. Дараагийн шатанд амьтнаас хүнд халддаг элдэв өвчний эсрэг арга олно хэмээн эрдэмтэд мэдээлжээ.

Э.ХАНА
Эх сурвалж: www.mongolnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж