Хан-Уул дүүрэг хоёр шинэ хороотой болно

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүрэг хоёр шинэ хороотой болно

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр  нийслэлд 20 хороо шинээр байгуулах тогтоол гарсан.  Хан-Уул дүүргийн нэг, есдүгээр хороодыг хувааж 15,16 дугаар хороо шинээр байгуулахаар болсон байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар ирэх гуравдугаар сард багтаан шинэ  хороодын  ажлыг хуваах, зохион байгуулах шийдвэр гаргасан.  Нийслэлийн хүн амын тоо өсч нэг сая 200 мянга орчим болсон.  Нэг хороонд ноогдох хүн амын тоо их,  нэг км.квадрат газар нутагт 236,6 хүн оршин суудаг гэсэн судалгаа гарсан. Дүүргийн хэмжээнд сургууль, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтэс,  цэцэрлэгийн багтаамж хүрэлцэхгүй байгаа асуудал олон дүүрэгт тулгамдаж байгаа юм. Тиймээс хороод шинээр ярих асуудлыг НИТХ-аар 2010 онд баталсан юм.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж