Могойнголын нүүрс 7500 ккал илчлэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Могойнголын нүүрс 7500 ккал илчлэгтэй

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт орших Могойнголын нүүрсний уурхай уурхай 1972 онд байгуулагдаж, 1994 он хүртэл жилдээ 100 мянган тонн нүүрс олборлож байв. Харин 1994 оноос хойш дулааны эх үүсвэрийн зардлыг улсаас санхүүжүүлж чадахгүй болсонтой холбогдон уурхайн борлуулалт буурсаар өнөөдөр жилдээ 10 гаруй мянган тонн нүүрс борлуулж байна. Одоогоор уурхай хүчин чадлынхаа 10 хувийг ашиглаж байгаа бөгөөд 40 гаруй ажилтантайгаар улирлын чанартай ажилладаг гэнэ-.Уурхайн одоо ашиглаж байгаа хэсэг 17 сая тонн нүүрсний нөөцтэй. Тус ордыг түшиглэн цахилгаан станц байгуулж байгаа “Шинэ Ази майнинг” ХХК-ийн төлөвлөснөөр  жилд 200 мянган тонныг олборлоно гэвэл 85 жилийн нөөц байгаа аж.  “Хуртай хайрхан” ХХК 2007 оноос энэ ордын орчимд хайгуул хийж эхэлсэн бөгөөд Ашигт малтмалын газраас гаргасан мэдээгээр бол өнгөрсөн жилээс Австралийн “Оскар майнинг” ХХК хайгуул хийж байна. Тэдний тойм мэдээллээр 250 сая тонн нүүрсний нөөц байгаа гэнэ.   Могойнголын нүүрс нь 7500 ккал буюу илчлэг өндөртэй ажээ.  

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж