“Хасын хүлгүүд” клубын системээр ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

“Хасын хүлгүүд” клубын системээр ажиллана

Сагсан бөмбөгийн Сэнгүр дээд лигийн гурван удаагийн аварга “Хасын хүлгүүд” баг энэ жилээс эхлэн клубын төвшинд үйл ажиллагаа явуулахаар болжээ. Анх 2004 онд байгуулагдаж байсан “Хасын хүлгүүд” баг зураан жилийн туршид сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээнд оролцож байсан бөгөөд энэ хугацаанд гурван удаа лигийн аваргын цомыг өргөж, хоёр удаа хүрэл медалийн эзэд болж байсан түүхтэй. Сүүлийн жилүүдэд тогтмол амжилт гаргаж байгаа тус багийнхан энэ жилээс эхлэн клубын зохион байгуулалттай болж байгаа гэнэ. Ингэж клубын системд шилжсэнээр тамирчдын ур чадварыг дээшлүүлж, бүс нутаг, олон улсын төвшинд өрсөлдөх шилдэг тамирчдыг бэлтгэх зэрэг ач холбогдолтой юм. Мөн үүнтэй зэрэгцэн мэргэжлийн сагсан бөмбөгийн хөгжлийг дэмжих чиглэлээр төрөл бүрийн төсөл хэрэгжүүлэх, өсвөрийн хүүдэд багачуудыг сургах зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхээр болоод байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж