Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Down Under Tour эхэллээ

Олон улсын дугуйн холбооноос зохион байгуулдаг тойрог замын цуврал тэмцээн Down Under Tour эхэллээ. Сонирхолтой нь, энэ тэмцээнд дугуйн спортын амьд домог Лэнс Армстронг оролцож байгаа юм. 1999 оноос эхлэн жил бүр зохиогдож ирсэн тус уралдаан Австралийн Аделайд хотноо нээлтээ хийсэн юм. Эхний гараанд тамирчид 1.7 км-ын урттай тойргийг 30 удаа тойрсон байна. Спринтүүдийн чансааг шалгадаг энэ уралдаанд 150 гаруй дугйчид оролцжээ. Өчигдөр болсон тус гараанд зохион байгуулагч орны тамирчид хамгийн хурдан нь байлаа. Авсралийн HTC high-road багийн дугуйчин Маттею Госс энэ өдрийн хамгийн хурдан цагийг үзүүлсэн бөгөөд 51 км замыг нэг цаг, таван минут, 12 секундэд туулсан байна. Удаахь байрт түүний багийн анд Марк Рэншо хурдалжээ.

Нэрт тамирчин Лэнс Армстронг энэ удаагийн уралдаанд оролцсон нь олны анхаарлыг тун ихээр татаж байгаа юм. АНУ-ын Радио-Шак багийн бүрэлдэхүүнд багтан оролцож буй тэрбээр энэ удаагийн гараанд 68-р байрт орсон байна. Харин Армстронгийн багийн анд Робби Мк-Эван энэ гарааны гуравдугаарт бариалжээ.. Зургаа хоногийн турш үргэлжлэх энэхүү тэмцээний дараагийн гараа Маусон нуураас Анагстон хүртэл 183 км-ын тойрогт үргэлжилнэ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж