Винс Картер 20 мянга дахь оноогоо авлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Винс Картер 20 мянга дахь оноогоо авлаа

“Финикс Санс” багийн хамгаалагч Винс Картэр өнөөдөр NBA-д 20 мянга дахь оноогоо авч, энэ босгыг давсан 37 дахь тоглогчоор тодорлоо. “Нью-Йорк Никс”-тэй хийх тоглолтын өмнө Картерт есөн оноо хэрэгтэй байсан юм. Гэвч тэрбээр эхний үед л найман оноо төвөггүй авснаар 20 мянган онооны босгыг давах нь тодорхой болсон. Ингэснээр Картер одоо тоглож байгаа тоглогчдоос найм дахь тоглогч нь болж байна. Найман удаагийн бүх одод тоглогч маань “Финикс Санс”-т солилцоогоор ирснээсээ хойш тогтмол 10-аас дээш оноо авч байгаа. Гэхдээ түүнийг баг нь плей-оффын бус байрлалд явж байна. Гэвч “Нью-Йорк Никс”, “Финикс Санс” багуудын тоглолтын гол баатар нь Картер биш, Амаре Стадмайр байсан. Олон жил хүчин зүтгэж байсан хуучин багаа талбай дээрээ хүлээн авч тоглож байгаа бүх одод довтлогчийн хувьд хожил л чухал байсан ч 129:121 харьцаатай зочин баг “Санс” илүүрхсэн юм. Грант Хилл 25 оноо, Стив Нэш 15 оноо 11 оновчтой дамжуулалт, Картер 29 оноо авсан юм.

Тоглолтын дараа дасгалжуулагч Алвен Жентри “Би хамгаалалт аварга цол авчирдгийг мэднэ. Гэхдээ 0:0-ээр хожсон тохиолдол хэзээ ч хараагүй. Мэдээж шидэлт хийж байж цагаригт бөмбөг оруулна. Энэ бол өрсөлдөгчбагаа буулган авах цорын ганц арга” гэжээ.

Ийнхүү Винс Картерийн түүхэн амжилтын орой баг нь онцлох өрсөлдөгчөө талбай дээр нь буулган авсан юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж