Галын ослоор зургаан хүүхэд нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Галын ослоор зургаан хүүхэд нас баржээ

Нийслэлд энэ оны нэг сард  бага насны хоёр, орон нутагт  дөрвөн хүүхэд гал түмрийн ослоор  нас баржээ.   Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн долоо хоногт гал түймэр, ослын 40 дуудлага ирсэн байна. Үүнээс гал түймрийн 36, зам тээврийн ослын хоёр, цахилгаан шатанд гацсан нэг дуудлага тус тус иржээ.  “Нийт дуудлагын  90 хувийг гэр хороолол, ахуйн чанартай байшин,  гэр,  обьектийн галын дуудлага эзэлж байна. НОБ-ын газарт ирсэн гал түймрийн дуудлагыг  дүүргээр нь авч үзвэл Сүхбаатар 10, Баянгол ес, Баянзүрх найм, Хан-Уул дөрөв, Сонгинохайрхан гурав  байна” гэж НОБ-ын газрын хэвлэл мэдээллийн ажилтан С.Мөнхнаран хэлсэн юм.   Бага насны хүүхэд гал түймрийн ослоор нас барж байгаа нь  эцэг эхчүүд бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь үлдээх, гаднаас нь цоожлон үлдээсэнтэй холбоотой гэнэ.  Тиймээс иргэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь орхих,  лаа,  шүдэнз,  үнс цог, нурмаа бүрэн унтрааж байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж