Оюутолгойн асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Оюутолгойн асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж,
2010 оны 04 тоот тогтоолоор байгуулагдсан "Оюутолгой" ордыг ашиглах
техник, эдийн засгийн үндэслэл болон Эрдэс, баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлттэй танилцаж, дүнг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцсэн тухай Байнгын хорооны тогтоолын төслийг авч хэлэлцэнэ. Эл асуудлыг өнгөрсөн долоо хоногт авч хэлэлцэх байсан ч, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар гадаадад томилолтоор ажиллаж байсан тул энэ долоо хоногт хэлэлцэхээр хойшлуулаад байсан юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж