
Энэхүү дуурийн нээлт 1875 оны гуравдугаар сарын таванд Парис хотноо болсон боловч олны шүүмжлэлтэй тулгарч байсан ч удалгүй амжилт олж анхны тоглолт 48 удаа тасралтгүй тоглосон гэдэг.
“Кармен” дуурь 1880 оноос Дэлхийн хамгийн алдартай дуурийн тоонд зүй ёсоор багтжээ. Алдарт “Кармен” дуурийн удиртгал хөгжим, “Тореадорийн дуу”, “Хабанера”, “Цэцгийн дуу”-г сонгодог урлагтай дуртай үзэгчид андахгүй. Энэ дуурийг анх 1987 дөрөвдүгээр сарын 5-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганы найруулгаар үзэгчдийн хүртээл болсон бөгөөд Ардын жүжигчин Ч.Мөнхшүр эрх чөлөөт, үзэсгэлэнт цыган бүсгүй Кармены дүрийг бүтээж байв.
М.Дөл