Банкоматууд ба нийтийн бие засах газар адилхан бохир

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Банкоматууд ба нийтийн бие засах газар адилхан бохир

Мөнгөний автоматууд ба олон ний­тийн бие засах газрууд адилхан төвш­ний хэмжээнд бохир гэж нянгийн эсрэг бараа бүтээдэг компанийн мэргэ­жилтнүүд тогтоожээ. The Medical News мэдээлс­нээр тэд Англи даяар байрлуулсан мөнгөний автоматуудын товчлууруудаас шинжилгээний дээж авч үзсэн байна. Мөн тэдний ойролцоох олон нийтийн бие засах газруудаас авсан нянгийн шинжилгээ нь энэ хоёр яг адилхан хэмжээний бохирдолтойг харуулжээ. 

Өмнө нь олон нийтийн бие засах газруудыг тус орны хамгийн их нянгийн бохир­долтой гэж  үзэж байсан ба мөнгө­ний автоматууд аравт байснаа одоо ний­тийн утаснаас дээгүүр нянгийн бохир­долтой болсон байна. Британичууд теле­фо­ныг нян тараагч гээд хэрэглэхийн өмнө арчдаг болжээ. Харин тэр аргаа мөнгөний автоматад хэрэглэдэггүй гэнэ. “Хамгийн бохир газруудын” гуравт авто­бусны буудал, дөрөвт нь метроны тоос, шороо нэрлэгдсэн байна.

Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж