Генийн өөрчлөлт шувуу

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Генийн өөрчлөлт шувуу

Мэргэжилтнүүд генийн хувирал нь шувуудад ч, түүнийг хүнсэндээ хэрэглэж болох хүмүүст ч аюулгүй гэж хэлж байна

Их Британийн Эдинбургийн их сургуулийн (Edinburgh University) хэсэг
эрдэмтэд , генийн өөрчлөлттэй шувууны томуу тусдаггүй тахиаг гарган
авчээ. Эрдэмтдийн хэлснээр тэдний судалгаа нь элдэв өвчинд тэсвэртэй,
гений сайжруулалт хийсэн янз бүрийн трансгенийн тэжээмэл амьтан бий
болгох боломжийг үзүүлж өгчээ.

Генийн өөрчлөлттэй тахиаг гарган авахдаа дэгдээхэйнүүдэд нь шувууны
томуугийн вирусийн бичил хэсэгтэй хиймэл генийг суулган өгсөн байв. Энэ
үйлдлийн явцад шувууд халдвар авсан ч эрүүл бусаддаа нөлөөлөхгүй байж
чадсан гэнэ. Мэргэжилтнүүд генийн хуви­рал нь шувуудад ч түүнийг
хүнсэндээ хэрэглэж болох хүмүүст ч аюулгүй гэж хэлж байна.

Энэ шинэ арга нь вакцинжуулалттай харь­цуулахад өвчнөөс хамгаалах
чадвараар хамаагүй илүү гэнэ. Вирус нь хувирч байсан ч өвчинд тэсвэртэй
ажээ. Зарчмын хувьд шинэ технологийг гэрийн тэжээмэл ямар ч амьтныг ямар
ч өвчнөөс хамгаалахад ашиглаж болох юм. Судлаачдын эцсийн зорилго нь
вирусийн халдвар авдаггүй амьтанг бий болгоход чиглэгджээ.

Энүүхэндээ гэхэд шувууны томууг Хятадад гаргасан биологийн зэвсэг гэсэн
санаа байдаг.  Ямар ч байсан үүнийг тийм гэж Тайванийн Үндэсний
тагнуулын товчооны дарга Чао Минь Цай (Chao Ming Tsai) хэлж байгаа. Тэр
өөрийн онолд баталгааг гаргаж өгөөгүй ч долоон жилийн өмнө уг өвчнийг
санаатайгаар тарааж байгаа баталгааг авсан гэж хэлжээ.

Хятадын Гонконгийн их сургууль (University of Hong Kong), АНУ-ын Теннеси
мужийн Мемфис дэх Хүүхдийн судалгааны  Сент-Жуд госпиталь (St. Jude
Children’s Research Hospital in Memphis) хоёрын мэргэжилтнүүд 2008 онд
мэдэгдэхдээ шувууны томуугийн H5N1 өсвөрийн тархалтад Өмнөд Хятад
хариуцлага хүлээх ёстой гэсэн байлаа. Вьетнам, Таиланд  ба Малайзид
2002, 2003 онуудад илэрсэн вирусийн өсвөрийн генийн шинжилгээ нь тэднийг
Хятадын Юннань мужийн шувуун захын өсвөртэй адилхан төстэйг тогтоосон
гэдэг. Тэр үеэр Хунаньд илэрсэн хоёр вирус нь Индонезийн вирусийн төрөл
болж таарсан юм.

Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж