Өнөөдөр болох үйл явдлын тойм

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Өнөөдөр болох үйл явдлын тойм

11.00  цагт Монголын ардын хянан шалгах хорооноос С.Зоригийн аллагатай холбоотой асуудал болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн гомдолд тайлбар хийнэ.

12.00  цагт ”Гал үндэстэн” холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд Оюутолгойн гэрээтэй холбогдуулж зарим өндөр албан тушаалтнуудыг эх орноосоо урвасан хэмээн үзэж эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хуулийн байгууллагад хандах аж.

14.00 цагт Хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүний нэгдсэн биржээс сар шинийн баярт зориулж үзэсгэлэн худалдаа зохион байгуулах талаар мэдээлнэ.

15.00 цагт Үндэсний шинэ нам, Амлалт нэхэх ард түмний холбоо хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж