Якутын тайзнаа Итали, Монгол, Якутийн одод дуулна

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Якутын тайзнаа Итали, Монгол, Якутийн одод дуулна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хоёрдугаар сарын 20-ны өдөр Якутын Дуурь, бүжгийн театрт Жакомо Пуччинийн «Мадам Барттерфляй буюу Чио-Чио-Сан» дуурийн жүжиг тоглогдож, Монголын театрын гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа, Италийн маэстро Роберто Салвалаио нар дуулна гэж Саха-Якутын  ЯСИА агентлаг мэдээлжээ. Энэ жүжгийн эрэмгий япон бүсгүйн дүрийн дууг Азийн шилдэг сопрано Б.Эрдэнэтуяа дуулж, Роберто Салвалаио, симфони оркестрыг удирдах юм. 

    Өөрийн эх орон ба гадаадад алдартай Монголын од Б.Эрдэнэтуяа тоглолтын нээлтийн талаар энэ сарын 15-нд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлээд анх удаагаа Якутад тоглож байна гэжээ. Якутын дуучидтай хамтрахад таатай байна гэж тэр онцлон хэлэв.

    Мөн энэ сарын 24-нд зочид Якутын гавьяат жүжигчин Николай Поповын анхны гоцлол тоглолтод оролцох гэнэ.

    Ш.Самбуу

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж