Цэргийн шинэчилсэн бүртгэл өнөөдөр дуусна

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Цэргийн шинэчилсэн бүртгэл өнөөдөр дуусна

Энэ сарын 5-нд   нийслэл хотын хэмжээнд эхэлсэн  Цэргийн шинэчилсэн бүртгэлийн хугацаа өнөөдөр дуусна. Нийслэлийн  бүх дүүргийн хэмжээнд 13 хоног үргэлжилж буй  цэргийн бүртгэлд  18-50  насны эрэгтэйчүүдээс гадна   цэргийн алба хаасан болон  бэлтгэл  офицер, генералууд  ч бүртгүүлэх боломжтой аж.  Бүртгэлийг нийслэлийн есөн дүүргийн хороод дээр зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн  дагуу гүйцэтгэж буй цэргийн бүртгэлд өмнө нь бүртгүүлээгүй иргэнд ч торгууль оногдуулахгүй  аж.  Өмнөх жилүүдэд  350 орчим  мянган эрэгтэй цэргийн бүртгэлд хамрагдаж байжээ. Цэргийн шинэчилсэн бүртгэл орон нутагт мөн явагдаж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж