Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр сарын 18

Лима хотыг үндэслэсэн өдөр

Лима хотын хуучин дүүрэг (Фото: Carlos E. Santa Maria, Shutterstock)
Өнөөдөр Перу лусын нийслэл бөгөөд Латин Америкийн тав дахь том хот Лима (Lima) үндэслэсэн ойн өдөр болж байна. Лима нь хаадын хот (La Ciudad de los Reyes) гэж нэрлэгджээ. Испанийн колончдлогч захирагч  Франциско Писарро (Francisco Pizarro) 1535 онд энэ хотыг байгуулахдаа байрлал муу гэж үзэж байв. Тэр уг хотыг Перугийн нийслэл болно, 40 дэд хааны  нүүрийг харна гэж санаач үгүй байсан байх.

ЮНЕСКО уг хотыг колончлолын үеийн өөрийн уран барилгын  хэв маягийг хадгалан авч үлдсэн гээд хүн төрөлхтний соёлын өвөөр 1991 онд зарласан юм.

Хавайн арлыг нээв

Жеймс Кукийн аяны хөлөг онгоц­нууд 1778 онд Хавайн аралд хүр­сэн өдрийг  тэр арлыг нээсний баяр гэдэг.  Кук эрэгт буунгуут арлынхан том завиар далайд гараад зууны дараа буцан ирнэ гэж амласан бурхан хүн Роно гэж хүлээн аван тэдний хооронд нөхөрсөг харилцаа тогтож, худалдаа наймаа хийж байв. Гэсэн ч жилийн дараа тэд Кукийг хөнөөсөн юм. Зоригт далайчин хөлөг онгоцноосоо хулгайлагдсан завийг эргүүлэн авахын тулд тэдний удирдагчийг нь барьцаанд аваад зэрлэгүүдэд алагдсан байв.

Берлинд анхны кабарег нээв

1901 он:
Кабаре нь уран сайхны ба цэнгээний хөтөл­бөртэй жижиг га­­­зар юм.
Анх Парист 1881 онд үүс­сэн ба 1989 онд уг төрлийн сон­го­дог нь бол­сон Мулен Ружийг нээсэн байлаа.  1901 оны энэ өдөр  Эрнст фон Вольцоген Alexanderplatz-д Uberbrettl (Uber – дээшээ, brettl – жижиг тайз) гэсэн нэртэй кабаре нээсэн байна.

Тамхи хортой гэсэн бичгийг хайрцаг дээр нь бичив

1964 он: Аме­­рикийн эмч Конгресст хан­дан там­хи­ны хайр­цаг дээр түү­ний хо­рын тухай үйлдвэрлэгчээр нь бичүүлж бай­хыг уриалжээ. Тамхины утаа никотин, гар­мин зэрэг алкалоидын бодис агуулдаг. Тэд нийлээд мэдрэлийн төв системийн өдөөгч болон ядаргааг гаргаж, нойр хулжаадаг. Мөн ажлын идэвх ба ой ухааныг сайжруулдаг ч уушгины хорт хавдар, зүрх судасны өвчин үүсгэдэг. Дэл­хийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр зөвхөн ХХ зуунд 100 сая хүн тамхины  хороор өөд болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж