
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 30-35 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын сав газраар 22-27 градус, Эхийн голын баян бүрд болон говийн нутгаар 15-20 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. 18-20 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 30 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.