Сайхан бичигтнүүд шагналаа гардлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Сайхан бичигтнүүд шагналаа гардлаа

МОНЦАМЭ агентлаг, “Хүмүүн бичиг” сонины хамт олон монголын сайхан бичигтэн шалгаруулах улсын 14 дүгээр уралдааныхаа дүнг гаргалаа. Түрүүлсэн багш, сурагчдын шагналыг үе үеийн Ерөнхий сайд нар гардуулдаг уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр  багш, сурагчдад шагналыг нь гардуулж баяр хүргэв.

Өнгөрсөн жил болсон дээрх арга хэмжээнд гүйцэтгэх засаглалын тэргүүн оролцох үеэрээ үндэснийхээ соёлыг дээдэлдэг сайхан бичигтнүүдийг аль болох олныг шалгаруулж урамшуулна гэж амласан. 2010 онд дөрвөн хүүхэд тухайн мэргэжлийн их, дээд сургуульд Засгийн газрын зардлаар суралцах эрх авч байсан бол энэ жил найман сурагч  МУИС, МУБИС-д урилгаар элсэж Төрийн сангийн буцалтгүй тэтгэлгээр суралцах эрхээ Ерөнхий сайдаас гардлаа. Энэ нь “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2”-ыг хэрэгжүүлэх талаар авч байгаа арга хэмжээний нэг хэсэг гэж хэлж болно.    

Энэ жилийн уралдаанд Говь-Алтайгаас бусад бүх аймаг, нийслэлийн 1000 шахам оролцогч бүтээлээ ирүүлсэн байна.

Дэлхий нийтээрээ даяршиж байгаа өнөө үед үндэсний бичиг үсгээ нийтэд сургах, түгээн дэлгэрүүлэх төрийн бодлогыг дэмжиж, жил бүр сайхан бичигтэн шалгаруулах улсын уралдаан зохиож, эх орныхоо түүх, соёл, зан заншил, уламжлалаа дээдлэн хадгалахад хүчин зүтгэж байгаа МОНЦАМЭ агентлаг, “Хүмүүн бичиг” сонины хамт олон, улсын уралдаанд оролцогчид, сонины захиалагч, уншигчдад Ерөнхий сайд талархал илэрхийлэв.

Тэрээр монголын сайхан бичигтнүүдэд шагнал гардуулсны дараа уралдаанд ирүүлсэн бүтээлээр гаргасан үзэсгэлэнг үзэж сонирхсон байна. 

 “Хүмүүн бичиг” сонин нь захиалагчдынхаа тоогоор долоо хоног тутмын сонинуудын эхний таван байранд тогтмол ордог юм байна.

Шагналт байр эзэлсэн сурагчид

11- р ангийн сурагчдын ангилалд:

1. Гомбожавын Золзаяа-нийслэлийн тавдугаар сургуулийн 11-р анги
2. Энхболдын Жаргалдулам-Төв аймгийн Зуунмод сум,“Хүмүүн” цогцолбор,11-р анги
3. Нарангэрэлийн Отгонгэрэл-“Эрдмийн өргөө” цогцолбор, 11-р анги
4. Цэрэнбатын Долгорсүрэн-Хөвсгөл, Мөрөн сум, “Ирээдүй” цогцолбор, 11-р анги
5. Адьяасүрэнгийн Алигэрмаа-Хөвсгөл, Мөрөн, 2-р дунд сургууль, 11-р анги
6. Даваанямын Дариймаа-Нийслэлийн 84-р дунд сургууль,11-р анги
7. Шаравдоржийн Баянжаргал-Хөвсгөл, Мөрөн, 2-р дунд сургууль, 11-р анги
8. Батчулууны Сүлджаргал-Төв, Жаргалант сум, 11-р анги
Эдгээр сурагчид тэргүүн байр эзэлж, 2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн МУИС, МУБИС-д урилгаар элсэж, Төрийн сангийн буцалтгүй тэтгэлгээр суралцах эрхтэй болов.

 Монгол хэл бичгийн мэргэжлийн багш нарын ангилалд:

Тэргүүн байр:

Н.Уранцэцэг-Дархан-Уул аймаг, 15-р сургуулийн монгол хэл-уран зохиолын багш

Дэд байр:

О.Дэлгэр-Нийслэлийн 23-р сургуулийн монгол хэл бичгийн багш
М.Пүрэвсүрэн-УБ хотын 18-р сургуулийн монгол хэлний багш

Гуравдугаар байр:

Б.Буяндэлгэр- УБ хотын ”Атланта” дунд сургуулийн монгол хэлний багш
Б.Болортоль-УБ хотын 67-р сургуулийн монгол хэлний багш
Ч. Нарантуяа-Хөвсгөл аймгийн “Гурван-Эрдэнэ” дунд сургуулийн монгол хэлний багш

Сурагчдын ангилалд:

Тэргүүн байр:

Д.Гажидваанчиг-Төв аймаг, ”Хүмүүн” цогцолбор сургууль, 10-ын “в” ангийн сурагч
Ө.Очирпүрэв-Нийслэлийн 93-р дунд сургууль, 8-ын “г” ангийн сурагч
Дэд байр:

Ц.Оюун-Эрдэнэ-УБ хотын 97-р сургууль, 10-ын “а” ангийн сурагч
Х.Энхзул-Архангай аймгийн Хайрхан сумын дунд сургуулийн 8-ын “а” ангийн сурагч

Гуравдугаар байр:

Т. Насантогтох- Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Буянт эрдэм” дунд сургуулийн 7-р ангийн сурагч

Н.Саруул-Эрдэнэ- Ховд аймгийн “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн 9-ийн “в” ангийн сурагч
Тусгай байр:
П. Ану-Баян-Өлгий аймгийн Монгол-Туркийн сургуулийн 10-ын “б” ангийн сурагч
Г. Ууганцэцэг-Төв аймаг, Жаргалант сум, 7-р ангийн сурагч
Б. Есүй-УБ хотын “Сант” сургууль, 5-р ангийн сурагч
Б. Ууганбаяр-Дундговь аймаг, Дэрэн сум, 7-р ангийн сурагч
Б. Сарангуа-УБ хот, “Шавь” цогцолбор, 8-р ангийн сурагч
М. Энхжаргал-УБ хот, 17-р сургууль, 8-р ангийн сурагч
Б. Гантуяа-Дорнод аймгийн Хэрлэн сум, 11-р сургууль, 8-ын “а” ангийн сурагч

Насанд хүрэгчдийн ангилалд:

Тэргүүн байр:

Д.Батнасан-Налайх дүүрэг, “Голомт” цогцолбор, технологийн багш

Дэд байр:

С.Халиун-МУИС-ийн МХСС-ийн монгол судлалын 1-р ангийн оюутан

Гуравдугаар байр:

Д.Батсүх -МУИС-ийн УБ сургуулийн хэл утга зохиолын 4-р ангийн оюутан

Тусгай байр:

Ш.Уянга-МУБИС-ийн МСС-ийн монгол-англи хэлний 1-р ангийн оюутан

С. Очмаа-МУИС-ийн МХСС-ийн монгол-хятад судлалын 3-р ангийн оюутан

“Хүмүүн бичиг” сонины “Хүндэт өргөмжлөл”-өөр:

Х. Номлосаран-МУИС-ийн Улаанбаатар сургуулийн монгол хэл бичгийн багш

Д. Батбаяр-Төв аймгийн Батсүмбэр сумын иргэн, өндөр настан

Д. Доржпагма-Хөвсгөл, Мөрөн сум, 2-р дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын багш

Төв аймгийн Заамар сумын “Шижир алт” дунд сургууль

УБ хотын БЗД-ийн “Шавь” цогцолбор сургууль

УБ хотын БЗД-ийн “Эрэл” дунд сургууль

Төв аймгийн Угтаалцайдам сумын дунд сургууль

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Буянт эрдэм” дунд сургууль

УБ хотын 15-р дунд сургууль

Дархан-Уул аймгийн 15-р дунд сургууль

Улсын уралдааны бичвэрийн бус бүтээлийн тэргүүн шагналтнаар:

Б. Навчаа-Дархан-Уул аймгийн 15-р дунд сургуулийн бага ангийн багш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж