МХЕГ олон нийтэд ил тод ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

МХЕГ олон нийтэд ил тод ажиллана

Мэргэжлийн хяналтын байгууллагынхан өнөөдөр “Цахим мэргэжлийн хяналт” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ярилцлаа. Тус байгууллага үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй, ил тод,  түргэн шуурхай болгох бодлогыг барьж ажиллаж байгаа юм байна. Хөтөлбөрт Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээллийн нэгдсэн сан байгуулах, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгох, хяналт шалгалтын үйл ажиллагааны үр дүнг үнэн зөв мэдээлэх боломжийг хангах зорилготой. Мөн “Цахим Монгол” үндэсний хөтөлбөр болон, шинэчлэгдсэн Төрийн хяналт шалгалтын тухай хууль, “Монгол Улсад бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох” үндэсний хөтөлбөр зэрэг хууль эрх зүйн актуудын бодлого зорилго, чиглэлийг хангах байна. Ийнхүү хяналт шалгалтын нэгдсэн мэдээллийн сантай болсноор хууль төр иргэний харилцааг дөтөлж, хяналт шалгалт ил тод, үр ашигтай байх боломжийг бүрдүүлэх, цаг хугацааг хэмнэх, үнэн зөв тайлан мэдээ гаргах зэрэг олон талын ач холбогдол бий болно гэдгийг уг уулзалтын үеэр онцолж байлаа.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж