Агаарын бохирдолд 8.7 тэрбум төгрөг зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдолд 8.7 тэрбум төгрөг зарцуулжээ

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийт 8.7 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн байна. Дээрх хөрөнгийн дийлэнх хувь нь утаагүй түлш буюу шахмал түлшийг нэвтрүүлэхэд зарцуулагджээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт 60-70 хувийн  биелэлттэй гэж  холбогдох албаныхан үзэж буй. Гэтэл агаарын бохирдол хэвийн хэмжээнээс 16-18 дахин нэмэгдсэн гэх албан бус судалгаа гарсан байна. Дээрх төсөл хөтөлбөрүүдээс түүхий нүүрсний хэрэглээг хязагаарлах ажилд анхаарал хандуулж  жилд дунджаар 25-30 мянган өрхөд боловсруулсан түлш нийлүүлж байна. Энэ нь гэр хороололд амьдарч буй 167 мянган  иргэдийн дөнгөж 10 хүрэхгүй хувь аж. Түүнчлэн жилд 25-30 мянган өрх хөдөө орон нутгаас нийслэлд  шилжин суурьшиж байгаа нь агаарын бохирдол нэмэгдэхэд нөлөөлж  байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж