Дэслэгч цэргийнхээ гарт амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Дэслэгч цэргийнхээ гарт амь үрэгджээ

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Хилийн цэргийн 0166 дугаар ангийн долдугаар заставын дэслэгч 23  настай Н-ийг тус ангид алба хаагч М, Н нар бүлэглэн зодож амь насыг нь хохироосон хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарчээ. Уг хэргийг үйлдсэн Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Н, М нар нь энэ сарын 15-ны өдөр  дэслэгч Н-тэй архидан согтуурсны улмаас дээрх хэргийг  үйлджээ. Харин талийгаач зодуулснаас хойш  нэг цагийн дараа нас барсан байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж