Томуугийн вакцин хийж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Томуугийн вакцин хийж эхэлжээ

Агаарын температур хүйтрэх тусам томуу томуу төст өвчний дэгдэлт
нэмэгддэг тул томуугаас сэргийлэх вакциныг хийж эхэлжээ. Нийслэл хотод
томуугийн эсрэг вакциныг дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл,  өрхийн
эмнэлгээр дамжуулан хийж байгаа юм байна. Вакцинд жирэмсэн эхчүүд болон
өндөр настан, бага насны хүүхдүүд, уушгины эмгэгтэй хүмүүс, олон нийттэй
харилцдөг эрсдэлт бүлгийнхэн илүүтэй хамрагдахыг нийслэлийн Эрүүл
мэндийн газраас сануулжээ. Сурагчдын амралт эхэлж байгаагийн дээр цагаан
сарын баяр дөхөж байгаа тул томуу туссан хойноо эмчлэхээс илүү
урьдчилан сэргийлэх нь зүйтэй гэж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хэлж
байна. Иргэд дархлаагаа сайжруулах бүхий л аргыг хэрэглэхийн дээр ханиаж
найтаахдаа ам хамраа таглаж занших, нус цэрээ ил задгай хаяхгүй байх,
маск зүүж хэвших, ханиад хүрсэн тохиолдолд өрхийн эмчээсээ зөвлөгөө
авахыг санууллаа.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж