УЕПГ шалгалт өгч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

УЕПГ шалгалт өгч эхэллээ

Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавын баталсан удирамжийн дагуу Улсын Ерөнхий прокурорын газрын албан хаагчдаас өнөөдөр  “Прокурорын үйл ажиллагаа мэргэжлийн  түвшин тогтоох” шалгалтыг Прокурорын мэргэжлийн зөвлөлөөс авч эхэлжээ. Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “Прокурорын үйл ажиллагаа мэргэжлийн түвшинг гурван жилд нэг удаа шалгаж дүгнэнэ” гэж заасныг үндэслэн эл шалгалтыг авч байгаа аж. Зөвхөн нийслэлд төдийгүй орон нутагт ажиллаж буй прокурорууд ч уг шалгалтад хамрагдсан байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж