Дөрвөн хүн нурангад дарагдаж нэг нь амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Дөрвөн хүн нурангад дарагдаж нэг нь амиа алдлаа

Дорноговь аймгийн Эрхэт сумын нутаг дэвсгэрт  хувиараа жонш олборлодог 25-41 насны дөрвөн эрэгтэй энэ сарын 15-ны өдрийн 15.00 цагт нурангад дарагдаж улмаар  нэг эрэгтэй нь амиа алджээ. Хэргийн газарт тус аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгын дарга хошууч Ч.Ган-Одоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Мөн орон нутгийн Онцгой байдлын хэлтсийн аврах ангийнхан тус нутаг дэвсгэрт  осолд өртсөн гурван хүнийг нурангаас гаргажээ. Одоогоор нурангад дарагдсан гурван хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж