Ерөнхий шүүгч орон нутагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Ерөнхий шүүгч орон нутагт ажиллаж байна

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг хөдөө орон нутгийн шүүхийн ажил байдалтай танилцах, шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх талаар Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баримталж буй бодлого чиглэлээ танилцуулах, энэ талаар тэдэнтэй санал бодлоо солилцох зорилгоор Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудыг зорьжээ. Томилогдоод хоёр сар болж буй Ерөнхий шүүгч дээрх шүүхүүдийн ахуй нөхцөл, шүүгчдийн нийгмийн асуудал зэрэг олон асуудлыг анхааран шүүгч, шүүхийн ажилтнуудтай санаа бодлоо солилцож яваа бөгөөд зарим асуудлыг газар дээр нь шийдэж байгаа юм байна. Тэрээр энэ сарын 15-22-ны өдрүүдэд ийнхүү зүүн аймгуудын нутгаар явж, шүүхийн ажил байдалтай танилцах  аж.

    С.Отгон

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж