Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Жүдочид 19-нд ирнэ

Шинэ он гарсаар анхны “тулаан”-аа хийж, Азербайжаны нийслэл Баку хотноо жин жингийн шилдэг 16 бөхийн “World Masters” тэмцээнд оролцсон Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхан энэ сарын 19-нд эх орондоо ирэх ажээ. Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш Ч.Насантогтох болон дасгалжуулагч Х.Болдбаатар нарын удирдлага дор “Masters”-т 10-уулаа зодоглосон манай жүдочид нэг алт, хоёр хүрэл медаль хүртэж, мөн гурван тамирчин тавдугаар байрт шалгарснаар багийн амжилтаар 41 орноос зургадугаар байрт шалгарсан билээ. Өчигдөр тэмцээнээ дуусгасан жүдочид лхагва гаригт эх орондоо ирэх бөгөөд хэд хоноод дахин тэмцээнд оролцохоор хилийн дээс алхах юм. Энэ сарын 29, 30-ны өдрүүдэд IJF-ын “Дэлхийн цом”-ын тэмцээнд болох бөгөөд эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом” Гүржийн нийслэл Тбилиси хотноо, харин эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом” Болгарын Софи хотод болно. “Дэлхийн цом”-ыг залгуулаад жүдочид Парисыг зорино. Учир нь “Masters”-ын дараагийн олимпийн эрхийн оноо олгох чухал тэмцээн болох “Их дуулга” ирэх сарын 5, 6-нд Францын нийслэл Парис хотноо болох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж