H1N1-ийн тохиолдол дахин илрээгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

H1N1-ийн тохиолдол дахин илрээгүй

Нийслэлд томуугийн А хүрээний (H1N1) халдвар дахин илэрсэнийг бид мэдээлж байсан. Сонгинохайрхан дүүргийн гурван хүүхэд халдвар авсан байсан. Халдвар авсан хүүхдүүд эмнэлэгт хэвтээгүй. “Эдгээр хүүхдүүдээс 2009 оны вирусын илэрц шинжилгээгээр тогтоогдсон. Энэ нь хүнд биш учраас  хүүхдүүдийг  эмчийн зөвөлгөөний дагуу гэрт нь эмчилж байгаа. Одоогоор томуугийн А хүрээний (H1N1) халдвар авсан тохиолдол нэмэгдээгүй байна” гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. Мөн энэ халдварын вакцин хангалттай хийсэн байгаа. Тиймээс иргэд өөрсдөө сэргийлж,  бага насны хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх. Амин дэмээр баялаг хүнс тэжээл хэрэглэхийг эмч нар зөвлөж байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж